Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль штабын дадлагаар үргэлжилж байна

НО
Нийслэлийн онцгой байдлын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль штабын дадлагаар үргэлжилж байна
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль штабын дадлагаар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг Даргын баталсан захирамжийн дагуу Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн штабын дадлага өнөөдөр “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.

Дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэн зэрэглэл тогтоох,

хариу арга хэмжээг зохион байгуулах, хүч хэрэгслийг татан оролцуулах, хуваарилах, хамтын ажиллагааг бэхжүүлэх

зорилго бүхий штабын дадлага нь бодит 24 цагийн, хийсвэр 120 цагийн багтаамжтай, дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн сургуулилтад дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 5алба, 9 мэргэжлийн анги, нийслэлийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нийт 140 гаруй ажилтан, алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж, бодит үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн бэлэн байдлын үзлэгт 30 орчим техник хэрэгслийг дэлгэн үзүүллээ.

Сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, харьяа албад, мэргэжлийн ангиуд хамтран гамшгийн үед авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ, уялдаа холбоо, хариу үйлдэл, бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг нарийвчлан тодотгож, бодит нөхцөлд ажиллах дадлага, туршлага хуримтлуулна.

Мөн гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх цагийн байдлыг үнэлэх дадлага хийж байна.

Хуваалцах