Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийж байна
Онцгой байдлын ерөнхий газраас шинчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2018 онд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдлийн тойм судалгаа
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газраас шинчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2018 онд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгүүд Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд, гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийж байна.

Гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийснээр аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах ач холбогдолтой юм.
Он гарсаар Говьсүмбэр, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймагт гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



















