Гамшгийн орон зайн мэдээллийн сан байгуулах эхлэл тавигдлаа
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх,
Мэдээллийн алба

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх зорилгоор “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийг байгууллаа.
Энэхүү тасгийг байгуулснаар гамшгийн төрөл тус бүрээр “Гамшгийн орон зайн мэдээллийн сан” бий болгож, гамшиг ослын талаар бодит мэдээллээр хангах, зөв оновчтой шийдвэр гаргах, орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн түүхчилсэн мэдээллийг бүрдүүлэх боломжтой юм.
Цаашлаад Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторинг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, Онцгой байдлын байгууллагын орон зайн мэдээллийн хэрэглээ, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ


















