Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшиг ослын улмаас 51 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Энэ үеэр тус газрын дарга, бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албаны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшиг ослын улмаас 51 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гамшиг ослын улмаас 51 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Зураг: МҮОНРТ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр тус газрын дарга, бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албаны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Дэлхий нийтийн хэмжээнд 40 гаруй төрлийн гамшиг осол гардгаас манай улсад 14 орчим нь тохиодог байна. Үүний 93 хувь нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой аж. Улсын хэмжээнд энэ он гарсаар 4815 гамшиг осол, аюулт үзэгдэл болсноос 175 хүний амь нас хохирч, 163901 мал хорогдон, 51 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулжээ. Жилд дунджаар 210-220 хүний амь нас хохирч, 90-100 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн тооцоо байдаг аж.

Манай улсын Онцгой байдлын алба 160 нэгж, 4000 орчим албан хаагч, 500 орчим техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр жил бүр ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч дэлхийн стандартад хүрэх, том хэмжээний газар хөдлөлт, гамшиг осол болох нөхцөлд бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий гэдгийг тус байгууллагын удирдлагууд хэлж байна.

Хуваалцах