Гана, Сенегал, Марокко, Тунис, Камерун ДАШТ-д оролцоно
Ливерпуль багийн хоёр лидер Садьо Мане, Мохамед Салах нарын халз тулаан олны анхаарлыг ихэд татаж байлаа. Эхний тоглолтод Египет 1:0 ялсан байсан бөгөөд хариу тоглолт мөн 0:1 төгссөн. Гэхдээ Сенегал хожлоо.
Мэдээллийн алба

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж, Африк тивийн таван орон Катарыг зорих эрхээ авлаа.
Ливерпуль багийн хоёр лидер Садьо Мане, Мохамед Салах нарын халз тулаан олны анхаарлыг ихэд татаж байлаа. Эхний тоглолтод Египет 1:0 ялсан байсан бөгөөд хариу тоглолт мөн 0:1 төгссөн. Гэхдээ Сенегал хожлоо.
Ингээд пенальти цохиж, Салах алдсан бол Мане шийдвэрлэх гоолыг оруулж, багаа ялалтад хөтөллөө. Африк тивийн урьдчилсан шатны сүүлийн шатны дараа Гана, Сенегал, Марокко, Тунис, Камерун ДАШТ-д оролцох боллоо.


















