Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашны их сургуульд шатрын клуб нээгдэнэ

Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С.Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашны их сургуульд шатрын клуб нээгдэнэ
Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашны их сургуульд шатрын клуб нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашины их сургуульд шатрын клуб нээхээр болжээ.

Энэхүү ажлын эхлэл өнгөрөгч долоо тавигдаж, Монголын шатрын холбооноос шатар, дурсгалын тэмдэг бүхий зүйлсийг гардуулан өгсөн байна. Мөн цаашид лам нартай хамтран ажиллах талаар шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Эрдэнэбат санал солилцжээ.

Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С.Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ.

Тус их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан байна. Энэхүү сургуульд Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг аж.

Мөн Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутан ирж суралцдаг гэнэ.

Хуваалцах