Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гар утсаа 30 секундын дотор цэнэглэх боломжтой болжээ

Израйлийн “StoreDot” компани таны гар утсыг 30 секундын дотор цэнэглэх төхөөрөмжийг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Тель-Авив их сургуулийн судалгааны бүтээлээс сэдэвлэн зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэд судалгааны явцад илэрсэн амино хүчил, био химийн бодисоор н

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утсаа 30 секундын дотор цэнэглэх боломжтой болжээ
Гар утсаа 30 секундын дотор цэнэглэх боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

Израйлийн “StoreDot” компани таны гар утсыг 30 секундын дотор цэнэглэх төхөөрөмжийг олон нийтэд танилцуулжээ.

Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Тель-Авив их сургуулийн судалгааны бүтээлээс сэдэвлэн зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэд судалгааны явцад илэрсэн амино хүчил, био химийн бодисоор нано талстыг гаргаж авчээ.

Энэхүү нано талст бодисыг гар утасны батерей зэрэг төрөл бүрийн хэрэгсэлд ашиглаж болохыг тогтоосон байна.

Тамхины савны хэмжээтэй жижиг хэрэгслийг гар утасныхаа батерей байрлаж буй хэсэгт наалдуулж, цэнэглэдэг аж.

Хуваалцах