Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "Seedstars World" олон улсын тэмцээн Монголд болно
Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг "Seedstars World" тэмцээн зургаадугаар сард Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх
Мэдээллийн алба

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг "Seedstars World" тэмцээн зургаадугаар сард Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан орлцогч нь "Seedstars Summit" олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахыг төлөө өрсөлдөх болно.
Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр "Ай Ти Зон", "Mайкрософт Монгол", "Жемнэт", "Mетро Девелопмент групп" болон "Юнител" групп, хамтран зохион байгуулагчаар "Старт Ап Монгол", "МТҮП" болон Монгол Улс дахь Швейцарийн элчин сайдын яам оролцож байна. Тус тэмцээн нь зургаадугаар сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй.
Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийт 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
"Seedstars Ulaanbaatar" уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад хоёр жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.




















