Гарбин Мугуруза Елина Свитолинаг анх удаа хожлоо
Өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолт болж, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Испанийн шилдэг теннисчин Гарбинь Мугуруза, 21-т эрэмбэлэгдэж байгаа Украины теннисчин Елина Свитлиона нарын хооронд боллоо.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн холбооны 2016 оны 500 онооны чансаа олгох агаарын теннисийн цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна. Тэмцээнд дэлхийн чансааны дээгүүр эрэмбэлэгддэг 54 теннисчин ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөж буй.
Өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолт болж, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Испанийн шилдэг теннисчин Гарбинь Мугуруза, 21-т эрэмбэлэгдэж байгаа Украины теннисчин Елина Свитлиона нарын хооронд боллоо. Нэг цаг 53 минут үргэлжилсэн тус тоглолтод Украины теннисчин шилдэг тоглолтоо үзүүлж, өрсөлдөгчөө буулган авснаар хагас шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.
Гарбин Мугурузагийн хувьд Елина Свитолинатай өмнө нь найман удаа таарч тоглохдоо ганц ч ялагдаагүй байсан билээ. Хожсон шалтгаан нь энэ жил шинэ дасгалжуулагчтай болсноос гадна бэлтгэлээ тун сайн хангажээ. Тэрбээр хагас шигшээ шатанд АНУ-ын тамирчин дэлхийн чансааны 46-д эрэмбэлэгдэж байгаа Коко Вандевехейтэй учраа таарсан юм.


















