Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гарет Бэйл гэрээгээ цуцлавал нэг тэрбумыг төлнө

Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубын жигүүрийн довтлогч, дэлхийн хамгийн "үнэтэй" тоглогч Гарет Бэйлийн төлөө "Манчестер Юнайтед" клуб ирэх зун 120 сая фунт төлөхөд бэлэн байгаа хэмээн Английн цахим хэвлэлүүдээр цацагдах болсон юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарет Бэйл гэрээгээ цуцлавал нэг тэрбумыг төлнө
Гарет Бэйл гэрээгээ цуцлавал нэг тэрбумыг төлнө. Зураг: МҮОНРТ

Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубын жигүүрийн довтлогч, дэлхийн хамгийн "үнэтэй" тоглогч Гарет Бэйлийн төлөө "Манчестер Юнайтед" клуб ирэх зун 120 сая фунт төлөхөд бэлэн байгаа хэмээн Английн цахим хэвлэлүүдээр цацагдах болсон юм. Тэгвэл уг ярианд Испанийн спортын нэрт сэтгүүлч, тоймч Гильем Балаге дараах тайлбарыг хийжээ.

Гильем Балаге "Мадридын багтай байгуулсан Гарет Бэйлийн гэрээнд хэрэв тэр хугацаанаасаа өмнө гэрээг цуцлавал нэг тэрбум фунтын нөхөн төлбөр төлөх заалт гэрээнд тусгагдсан байгаа. Тиймээс хаанаас ийм яриа гарсныг би ойлгохгүй байна. Миний мэдэж байгаагаар энэ ямар ч ор үндэслэлгүй зүйл" хэмээн ярьсан байна.

Хуваалцах