Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно

Зарим ухамсаргүй иргэн худалдаа үйлчилгээний төв, орон сууцны хороолол дунд гарц хааж автомашинаа байрлуулчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Ядаж холбогдох утасныхаа дугаарыг үлдээдэггүй нь бусдын бухимдлыг маш ихээр төрүүлдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно
Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно. Зураг: МҮОНРТ

Авто тээврийн нэгдсэн лавлах утсанд ирсэн нийт дуудлагын 50 хувийг бусдын тээврийн хэрэгслийг хааж зогссон дуудлага эзэлдэг. Зарим ухамсаргүй иргэн худалдаа үйлчилгээний төв, орон сууцны хороолол дунд гарц хааж автомашинаа байрлуулчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Ядаж холбогдох утасныхаа дугаарыг үлдээдэггүй нь бусдын бухимдлыг маш ихээр төрүүлдэг. Иймд арга ядсан нэг нь Авто тээврийн үндэсний төвийн 24 цагийн лавлах утаснаас тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг, маркийн хамт хэлж жолоочийнх нь гар утасны дугаарыг тодруулдаг. Хэрвээ ийм байдалтай тулгарсан зарим иргэн яахаа мэдэхгүй байгаа бол 08:00-аас 20:00 цагийн хооронд 1900-1234, бусад цагт 7007-0012 дугаар руу залгаж асуух боломжтой юм байна.

Дахин анхааруулахад, бусдын тээврийн хэрэгслийг хааж машинаа байршуулбал тухайн жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна.

Хуваалцах