Гарцыг олж, боломжийг нээн, шийдвэрийг хэрхэн зөв гаргах вэ?
Олон улсын чанартай боловсролыг хямд өртөг, тэтгэлэгт хөтөлбөр, богино хугацаанд, ямар улсад хэрхэн эзэмшиж болох хамгийн оновчтой шийдвэрийг оюутан, залууст танилцуулж, Малайз улсад боловсрол эзэмшихийн давуу талыг ойлгуулах зорилгоор Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан, залуучуудын холбоон
Мэдээллийн алба

Олон улсын чанартай боловсролыг хямд өртөг, тэтгэлэгт хөтөлбөр, богино хугацаанд, ямар улсад хэрхэн эзэмшиж болох хамгийн оновчтой шийдвэрийг оюутан, залууст танилцуулж, Малайз улсад боловсрол эзэмшихийн давуу талыг ойлгуулах зорилгоор Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан, залуучуудын холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр МЗХ-ны залуус танхимд 15.00 цагаас “Олон улсын боловсрол эзэмших гарц, боломж, шийдвэр” сэдэвт лекц унших гэж байна.
МЗХ сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж, орон нутагт залуучуудын холбоогоо идэвхижүүлэхээс гадна, гадаадад сурч амьдарч байгаа оюутан, залуусаа нэгтгэх, идэвхижүүлэх зорилгоор залуучуудыгаа нэгтгэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм. Залуучуудын холбоон дээрээ олон улсын залуусыг нэгтгэсэн олон үйл ажиллагаанууд зохион байгуулсан бөгөөд цаашид улам өргөжүүлэн олон улс орны залуучуудын байгууллагатай хамтарч ажиллан тухайн улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа оюутан, залуусаа нэгтгэсэн хамтран ажиллах, бүхий л боломжийг нээж өгөхөөр зорьж байгаа юм байна.


















