Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гацууртын ордын асуудлыг төр шийдэж өгөхийг хүсч байна

Гацууртын ордыг ашиглах талаар УИХ-аар гурван удаа хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй. Харин энэ хугацаанд тус орд руу хувиараа алт олборлогчид хууль бусаар дайрч, байгаль орчинг хайр найргүй сүйтгэж эхэлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гацууртын ордын асуудлыг төр шийдэж өгөхийг хүсч байна
Гацууртын ордын асуудлыг төр шийдэж өгөхийг хүсч байна. Зураг: МҮОНРТ

Гацууртын ордыг ашиглах талаар УИХ-аар гурван удаа хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй. Харин энэ хугацаанд тус орд руу хувиараа алт олборлогчид хууль бусаар дайрч, байгаль орчинг хайр найргүй сүйтгэж эхэлсэн. Энэ байдал цаашид улам гаарч, хууль бус үйлдлийн үүр уурхай болж, орон нутгийнхан туйлдаж байгааг тэд хэлж байна.

Хоёр хоногийн өмнө л гэхэд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тус аймгийн Мандал сумд орших Гацууртын ордод хүн амины хэрэг гарч болзошгүй байгаа тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хоёр иргэн Гацууртын ордод хувиараа алт олборлож байгаад нэг, нэгнээ хутгалж гэмтээсэн байна. Ийм дуудлага аймгийн Цагдаагийн газарт байнга ирдэг гэж байлаа. Есдүгээр сараас хойш аймгийн Цагдаагийн албан хаагчид 40 гаруй удаа дуудлагаар очиж ажилласан тухай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга Д.Баатарзориг хэлж байна.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Гацууртын ордод давхардсан тоогоор 8 мянга гаруй иргэн хууль бусаар алт олборлохоор ирсэн байсныг Цагдаагийн албан хаагчид тарааж, 298 иргэнийг 20 сая төгрөгөөр торгожээ. Мөн олон тооны техник хэрэгслийг хураасан ч хувиараа алт олборлогчид явахгүй байгааг тэд хэлж байгаа юм. Одоогийн байдлаар Гацууртын орд орчимд 100 гаруй иргэн байнга байрлаж, хууль бусаар олборлолт явуулсаар байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэллээ.

Уг нь Засгийн газраас Гацууртын ордыг ашиглахыг дэмжсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг болон Шударга ёс эвслийн бүлэг Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг дахин судлах хэрэгтэй хэмээн завсарлага аваад байгаа нь энэ 7 хоногоор дуусч байгаа.

Хуваалцах