Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуурийн “Оскар”-т нэр дэвшижээ
Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон “ВЕРОНА” сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамт
Мэдээллийн алба

Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшиж буй сайхан мэдээ ирлээ.
Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач, дуурийн найруулагч, театрын төрөлд тус бүр гурван уран бүтээлч, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтэн багтжээ.
Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон “ВЕРОНА” сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.
Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байна.
Түүнд уншигчдынхаа өмнөөс маш их амжилт хүсэе.


















