Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин С.Цогтсайхан Саудын Араб Улсад болсон тэмцэээний гран при шагнал хүртжээ

Дэлхийн 100 гаруй орны урлаг соёлын авьяастнууд оролцсон уг наадмын “Еthno-hit” номинацид тэрбээр ийнхүү түрүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин С.Цогтсайхан Саудын Араб Улсад болсон тэмцэээний гран при шагнал хүртжээ
Гавьяат жүжигчин С.Цогтсайхан Саудын Араб Улсад болсон тэмцэээний гран при шагнал хүртжээ. Зураг: МҮОНРТ

Саудын Араб Улсад “King Abdulaziz Camel Festival-Word Folk Vision” фестивал амжилттай болж, Үндэсний урлагийн их тeатрын гоцлол дуучин, СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан гран при шагналын эзэн болжээ.

Дэлхийн 100 гаруй орны урлаг соёлын авьяастнууд оролцсон уг наадмын “Еthno-hit” номинацид тэрбээр ийнхүү түрүүлсэн байна.

Дуучин С.Цогтсайхан дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат билээ.

Тэр сайхан нутгаас Ардын жүжигчин Л.Хайдав, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Ж.Нансалмаа нарын зэрэг олон алдарт дуучин төрөн гарсан юм.

Хуваалцах