Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг тэргүүтэй 14 тамирчин ДАШТ-д оролцоно

Тус тэмцээний нийт шагналын сан 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 4000, мөнгө 3000, хүрэл медальтан 2000 ам.доллар аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг тэргүүтэй 14 тамирчин ДАШТ-д оролцоно
Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг тэргүүтэй 14 тамирчин ДАШТ-д оролцоно. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 11-13-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Газпром” аренад болно.

Тэмцээн эрэгтэй 58, 64, 71, 79, 88, 98, +98 кг, эмэгтэй 50, 54, 59, 65, 72, 80, +80 кг, байлдааны самбо 58, 64, 71, 79, 88, 98, +98 кг-ын жингийн ангилалд болох бөгөөд манай улаас дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж тэргүүтэй 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тус тэмцээний нийт шагналын сан 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 4000, мөнгө 3000, хүрэл медальтан 2000 ам.доллар аж.

Хуваалцах