Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн шүүгч болжээ

Түүнд улсын шүүгчийн цол тэмдгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард олгосон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн шүүгч болжээ
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн шүүгч болжээ. Зураг: МҮОНРТ

Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, пара пауэрлифтингийн төрөлд найман рекорд, пауэрлифтингийн төрөлд дөрөв, нийт тив, дэлхийн 12 рекорд эзэмшдэг гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн холбооны улсын шүүгч болжээ. Түүнд улсын шүүгчийн цол тэмдгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард олгосон байна.

Ташрамд дуулгахад, Содномпилжээ гавьяат өнгөрсөн оны долоодугаар сард Казахстаны Нурсултан хотноо болсон ДАШТ-ий үеэр -107 кг-ын жинд өрсөлдөхдөө 247 кг-ыг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоон Гиннессийн номонд бичигдсэн.

Хуваалцах