Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа хийх гэж байна
Манай улсын тамирчин мэргэжлийн боксын анхны тулаанаа АНУ-ын Нью Йорк хотноо өнгөрсөн оны хоёрдугаар сард хийж, ялалт байгуулсан билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа яг одоо АНУ-ын Нью Йорк хотноо хийх гэж байна. Тэрбээр 70 кг-аас 59 кг болтлоо жин хасч, Хойд Америкийн боксын аваргын төлөө тулалдах юм.
Түүний өрсөлдөгч нь Мексик Улсын тамирчин аж.
Манай улсын тамирчин мэргэжлийн боксын анхны тулаанаа АНУ-ын Нью Йорк хотноо өнгөрсөн оны хоёрдугаар сард хийж, ялалт байгуулсан билээ.
Энэ нь түүний зургаа дахь тулаан юм.


















