Гавьяат тамирчин Г.Дорж “Мистер олимпиа” тэмцээний хошой аварга боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж өнгөрсөн жил мөн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү “Мистер олимпиа” тэмцээний хошой аварга боллоо.
Мэдээллийн алба

Бодибилдинг, фитнесийн “Мистер олимпиа” тэмцээн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 60 орны 900 орчим тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцон гавьяат тамирчин Гансүхийн Дорж алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж өнгөрсөн жил мөн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү “Мистер олимпиа” тэмцээний хошой аварга боллоо.
Сонирхуулахад, Бодибилдинг, фитнесийн спортын “олимп” хэмээн нэрийддэг “Мистер олимпиа” тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын цор ганц тамирчин нь Г.Дорж аж.


















