Гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртэв
Харамсалтай нь манай тамирчин нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болоод байна. Учир нь огцом өргөлтөөр 110 болон 111 кг-ыг захиалаад өргөж чадаагүй тул нийлбэр дүнгээр медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм.
Мэдээллийн алба

Колумбын нийслэл Богота хотноо хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 кг-ын жинд өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медалийн болзол хангалаа.
Тэрбээр түлхэлттэйгээр эхлээд 138, дараа нь 143 кг-ыг өргөж, дэд байрт бичигдсэн юм.
Харамсалтай нь манай тамирчин нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болоод байна. Учир нь огцом өргөлтөөр 110 болон 111 кг-ыг захиалаад өргөж чадаагүй тул нийлбэр дүнгээр медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм.
М.Анхцэцэг өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлэхдээ огцомоор 109, түлхэлттэйгээр 141 кг-ыг өргөж байсан билээ.
Манай бусад тамирчдаас Г.Анужин 64 кг-д нийлбэр дүнгээр наймдугаар байрт орсон юм.


















