Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт IBO холбооны аварга боллоо

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин “Хаан туг” хочит Н.Төгсцогт өнөөдөр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays center”-т хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Н.Төгсцогт IBO холбооны аварга боллоо
Гавьяат тамирчин Н.Төгсцогт IBO холбооны аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин “Хаан туг” хочит Н.Төгсцогт өнөөдөр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays center”-т хийлээ. Хоёр боксчин 12 үе тулалдсан эл тулаанд “Хаан туг” илүүрхсэн бөгөөд тулааны төгсгөлд гурван шүүгч 3:0-ээр буюу илт давуугаар Н.Төгсцогтын талд ялалт өгсөн юм.

Ийн Н.Төгсцогт Клаудиог буулгаж авснаар мэргэжлийн боксын IBO холбооны аварга болсноос гадна дараагийн тулаанаа WBC холбооны аваргатай дэлхийн аваргын бүсний төлөө хийх эрхтэй боллоо.

Хуваалцах