Гавьяат тамирчин О.Бурмаа Зоу Кианд ялагдав
Уг нь тэрбээр түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байлаа.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл “Барыс” спорт цогцолборт үргэлжилж байна.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа тун хүнд сугалаа татав.
Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай хүч үзлээ.
Гэвч барилдааны төгсгөл түүний талд байсангүй.
Уг нь тэрбээр түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байлаа.
Түүний зоонд "Рио-2016” олимпийн наадмын аварга Канадын Эрика Уэйбе, олимп, ДАШТ-ий медальт ОХУ-ын Екатерина Букина, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Василисса Марзалюк, дэлхийн дэд аварга Алине да Сильва, хошой хүрэл медальт Японы Хирое Минагава, Эстоний Эпп Маэ гээд бүхий л шилдгүүд багтаж байсан юм.


















