Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

"Purevbaatar cup" залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 23-нд "Аврагч" спорт хорооны зааланд зохион байгуулагдахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн "Софи-2001", "Тегеран-2002" ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний 10 удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах "Purevbaatar Cup" тэмцээн 2009 оноос уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн "Purevbaatar cup" залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 23-нд "Аврагч" спорт хорооны зааланд зохион байгуулагдахаар болжээ.

Хуваалцах