Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялсанаар хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хоёр дахь медалиа гардлаа.

Тэрбээр найман жилийн өмнөх тус тэмцээнээс алтан медаль хүртэж байв. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль боллоо.

Гэрэл зураг: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Хуваалцах