Гавьяат тамирчин П. Орхон олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн үргэлжилж байна.
Улсын аварга шалагаруулах тэмцээний хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд П.Орхон, С.Цэрэнчимэд нар өрсөлдлөө.
Эцсийн дүндээ 8:7-гор гавьяат тамирчин П.Орхон ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Энэ жингийн хүрэл медалийг “Оргил” клубийн Б.Хулан хүртсэн юм.


















