Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар бал сараа Хайнаньд өнгөрүүлж байна

П.Орхоны хувьд бие давхар бөгөөд хос залуус удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж буй. Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар бал сараа Хайнаньд өнгөрүүлж байна
Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар бал сараа Хайнаньд өнгөрүүлж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр гал голомтоо бардраан, хуримаа хийсэн билээ. Тэгвэл тэд бал сараа Хайнань аралд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосын нэг.

П.Орхоны хувьд бие давхар бөгөөд хос залуус удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж буй. Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж байсан юм.

Харин түүний хань Н.Лхамгармаа нь “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга болж байв.

Хуваалцах