Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-д зодоглож байна

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг дуустал Румыний нийслэл Бухарестaд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-д зодоглож байна
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-д зодоглож байна. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг дуустал Румыний нийслэл Бухарестaд болно. Монгол Улсаас тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй тамирчин эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Сонирхуулахад, U-23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Эл тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах