Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Загреб-2025” ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.

Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна.

Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм.

Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах