Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар 2022 оны дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшжээ
Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ нар өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулах гэж байна.
Үүнд "Ташкент-2022" насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэрийг дэвшүүлжээ.
Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ нар өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.
Түүнийг дэмжихийн тулд awards.ijf.org хуудас руу орж саналаа өгөх боломжтой аж. Ялагчийг ирэх хоёрдугаар сарын 5-нд Парисын “Их дуулга" тэмцээний үеэр зарлана.


















