Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй жүдочид “Токио-2022” Их дуулгад зодоглоно

Жүдо бөхийн Их дуулга тэмцээн арванхоёрдугаар сарын 3-4-нд Японы нийслэл Токио хотод болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин хүч үзэхээ мэдүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй жүдочид “Токио-2022” Их дуулгад зодоглоно
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй жүдочид “Токио-2022” Их дуулгад зодоглоно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Их дуулга тэмцээн арванхоёрдугаар сарын 3-4-нд Японы нийслэл Токио хотод болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин хүч үзэхээ мэдүүлжээ.

Үүнээс Монгол Улсаа төлөөлөн Их дуулгад 13 жүдоч зодоглоно. Тодруулбал, Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар хүч үзнэ.

Хуваалцах