Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээн болно
Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн арваннэгдүгээр сарын 10-12-нд Монголын бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар болжээ.
Мэдээллийн алба

"Торонто-1993" ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны дэлхийн шилдэг бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн арваннэгдүгээр сарын 10-12-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар болжээ.
Тус тэмцээн олимпын жингийн ангиллаар буюу эрэгтэй -57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй -50, 53, 57, 62, 68, 76 кг-ын ангилалд болох юм.


















