Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нар УАШТ-д өрсөлдөнө

Энэ нь уг спорт сонирхогчдын гол тулаан болоод байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нар УАШТ-д өрсөлдөнө
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нар УАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Энэ сарын 27-нд өндөрлөх тус тэмцээнд мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Энэ нь уг спорт сонирхогчдын гол тулаан болоод байна.

Э.Цэндбаатарын хувьд хамгийн сүүлд ОХУ-ын Москва хотноо Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ. Түүнээс өмнөх тулаандаа ч ялалт байгуулаад байгаа юм. Харин У.Мөнх-Эрдэнэ өдгөө 39 настай бөгөөд тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцох гэж байна.

Мөн энэ удаагийн тэмцээнээс “Истанбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах гэж буйгаараа онцлогтой. Цаашлаад “Парис-2024” олимпын шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.

Хуваалцах