Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа боллоо
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын зааланд аймгийн Засаг даргын 2016 оны А/410 дугаар захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгууллаа. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Дархан сумын 5,
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын зааланд аймгийн Засаг даргын 2016 оны А/410 дугаар захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгууллаа. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Дархан сумын 5, 6, 8, 13-р багуудад шатахуун түгээх станц, үйлчилгээ, үйлдвэрийн зориулалтаар газар олгох 10 нэгж талбарт дуудлага худалдаа зохион байгуулсан юм.
Дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн 10 нэгж талбараас хоёр нэгж талбар буюу Дархан сумын 8-р баг, Нарантолгойн гэр хорооллын урд, шинэ авто замын дагуу 915 м2 үйлчилгээний зориулалттай газарт нэг иргэн, Дархан сумын 5-р баг, сүнс судлалын төвийн баруун талд 307 м2 үйлчилгээний зориулалттай газарт хоёр иргэн оролцлоо.
Тус Дархан сумын 8-р баг, Нарантолгойн гэр хорооллын урд, шинэ авто замын дагуу 915 м2 үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ 13,725,000 төгрөгөөр дуудаж иргэн Ч.Батболд 16,725,000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч, Дархан сумын 5-р баг, сүнс судлалын төвийн баруун талд 307 м2 үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ 18,420,000 төгрөгөөр дуудаж иргэн Ц.Нацагдорж 19,420,000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч тус тус боллоо. Бусад 8 нэгж талбарт хүсэлт ирээгүй тул дуудлага худалдаа зохион байгуулаагүй.




















