Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар тариалангийн салбарт анхаарна

Газар тариалангийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд онцлолоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар тариалангийн салбарт анхаарна
Газар тариалангийн салбарт анхаарна. Зураг: МҮОНРТ

Газар тариалангийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд онцлолоо.

ҮХААЯ-наас Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”-тэй хамтран зохион байгуулсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн санхүүжилт” сэдэвт зөвлөгөөний үеэр энэ талаар ярилцсан юм. Манай улсын газар тариалангийн салбар сэргэж байгаа ч жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хүндрэл байнга тулгардаг байна.

Арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулах боломж хомс байдгийг аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлдэг. Мөн тариалсан буудай, тэжээл, техник тоног төхөөрөмжийг арилжааны банкууд барьцаанд авдаггүй зэрэг хүндрэл бий.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд банк санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ хэллээ.

Хуваалцах