Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газрын гүний дулаанаар орон сууцны халаалтыг шийднэ

Энэхүү технологиор газрын гадаргуугийн халуунаар амины орон сууцыг, 100 метрээс дээшхи газрын гүний дулаанаар орон сууцны хорооллын халаалтыг шийдэх боломжтойг дуулгасан. Энэ технологийг ашиглан Германы иргэд 15-20 мянган еврогоор амины орон сууцаа халаадаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын гүний дулаанаар орон сууцны халаалтыг шийднэ
Газрын гүний дулаанаар орон сууцны халаалтыг шийднэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын захирагчийн Шархад, Амгалан, Улиастай дахь ажлын албанаас гэр хорооллын ажлын албадын дарга, ажилтнуудад мэдээлэл өглөө. Мэдээллийн цагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Германы Женерал Моторс Энержи компаниас төрийн болоод ТББ, иргэдэд тавьж буй газрын гүний дулааныг ашиглан орон сууцны хороолол, амины орон сууцны дулаан, усан хангамжийг шийдэх технологийг танилцууллаа.

Энэхүү технологиор газрын гадаргуугийн халуунаар амины орон сууцыг, 100 метрээс дээшхи газрын гүний дулаанаар орон сууцны хорооллын халаалтыг шийдэх боломжтойг дуулгасан. Энэ технологийг ашиглан Германы иргэд 15-20 мянган еврогоор амины орон сууцаа халаадаг.

Нэг л удаа зардал гаргаж 20 жил дахин нэмэлт зардал гаргахгүйгээрээ онцлог гэдгийг Германы төлөөлөгчид хэлж байлаа. 200 жилийн түүхтэй Baumer компани нь барилгын суурь цутгалт өрөмдлөгийн ажлыг хариуцдаг байсан бол энэ жилээс Киргизстанд газрын гүний дулааныг хуримтлуулан сургуулийн барилга халаалт, усан хангамжийг шийдэх ажлыг эхлүүлсэн байна.

Хуваалцах