Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр олныг хамарсан хоолны хордлого гараагүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ
Гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр олныг хамарсан хоолны хордлого гараагүй байна. Гэхдээ гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Учир нь бороо хур орсноос шалтгаалж, хөрс ус бохирдон, түүгээр халдвар дамжих эрсдэлтэй болсон гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярьж байна.
Тиймээс хордлого авах, гэдэсний замын халдвараар өвчлөх бүртээ дур мэдэн эмчлэхгүй, эмнэлэгт хандаж байх хэрэгтэйг зөвлөлөө.

Хуваалцах