Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ГЕГ: Олон улсын валютын сантай үргэлжлүүлэн гурван жил хамтран ажиллана

Монголын гаалийн байгууллага 2019 оноос эхлэн Олон улсын валютын сангийн "Бүс нутгийн гаалийн реформын хөтөлбөр"-т сонгогдон хамрагдаж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГЕГ: Олон улсын валютын сантай үргэлжлүүлэн гурван жил хамтран ажиллана
ГЕГ: Олон улсын валютын сантай үргэлжлүүлэн гурван жил хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын гаалийн байгууллага 2019 оноос эхлэн Олон улсын валютын сангийн "Бүс нутгийн гаалийн реформын хөтөлбөр"-т сонгогдон хамрагдаж байгаа.

Үүнтэй уялдуулан Гаалийн ерөнхий газрын дэд дарга болон холбогдох нэгжийн төлөөллүүд ОУВС-ийн төсвийн орлогын газрын зөвлөх Стивэн Кокстой ажлын уулзалт хийв.

Төслийн хугацаа 2024 оноос эхлэн дахин 3 жил үргэлжлэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох чиглэлүүдээ харилцан тохиролцлоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах