Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Гэгээн Арвай" клуб гурав дахь удаагаа улсын аварга баг боллоо

Тус багаас 20 шатарчин өрсөлдсөнөөс нэг алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гэгээн Арвай" клуб гурав дахь удаагаа улсын аварга баг боллоо
"Гэгээн Арвай" клуб гурав дахь удаагаа улсын аварга баг боллоо. Зураг: МҮОНРТ

Багануур дүүрэгт зохион байгуулагдсан өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд "Гэгээн Арвай" клуб гурван жил дараалан түрүүллээ.

Тус багаас 20 шатарчин өрсөлдсөнөөс нэг алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

15-16 насны охидын ангилалд WFM Д.Мөнхзул алтан медаль

17-18 насны хөвгүүдийн ангилалд FM Г.Амартүвшин мөнгөн медаль

15-16 насны хөвгүүдийн ангилалд СМ Б.Эрхэс мөнгөн медаль

15-16 насны охидын ангилалд WCM Б.Энхсаран мөнгөн медаль

11-12 насны охидын ангилалд Н.Содгэрэлт мөнгөн медаль

11-12 насны хөвгүүдийн ангилалд Б.Агьбат мөнгөн медаль

7-8 насны охидын ангилалд М.Мандухай мөнгөн медаль

11-12 насны охидын ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль

9-10 насны хөвгүүдийн ангилалд Б.Батбаатар шагналт дөрөвдүгээр байр гэсэн амжилт үзүүлж, нийлбэр 16 оноо цуглуулжээ.

Клубын багшаар их мастер Б.Гүндаваа, ФМ Н.Төвсанаа, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нар ажилласан байна.

Хуваалцах