Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага буурсан үзүүлэлттэй байна
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага буурсан үзүүлэлттэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өглөө.
Дүүргүүдийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол барилга угсралтын үйл ажиллагааны зөвшөөрлийн зөрчилтэй хэд хэдэн барилга байгууламж байгааг дуулгасан. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт зөвшөөрлийн зөрчилтэй долоон байгууламж байгаа бол, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт хоёр барилга байгууламж нэмэгджээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Сүүлийн өдрүүдэд зохих зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлэх явдал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн холбогдох агентлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, судалгаа гаргаж зөрчлийг тухай бүрт нь холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэх”-ийг үүрэг болголоо.

Хуваалцах