Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Генетикийн аргаар өөрчилсөн мариуханы 7000 гаруй ургамал илрүүлжээ

Мексикийн холбооны цагдаагийн газар Жалиско мужийн баруун бүсийн хүлэмжээс мариуханы 7000 гаруй ургамлыг илрүүлэн хураажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генетикийн аргаар өөрчилсөн мариуханы 7000 гаруй ургамал илрүүлжээ
Генетикийн аргаар өөрчилсөн мариуханы 7000 гаруй ургамал илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Мексикийн холбооны цагдаагийн газар Жалиско мужийн баруун бүсийн хүлэмжээс мариуханы 7000 гаруй ургамлыг илрүүлэн хураажээ. Мексикийн үндэсний аюулгүй байдлын комисс энэхүү хэрэгт холбогдуулан 25 хүнийг баривчлан саатуулснаас 22 нь Колумбын, 3 нь Мексикийн иргэн юм байна.

Генетикийн аргаар өөрчилсөн тэдгээр ургамлыг олон мянган га талбайг хамарсан гурван. томоохон хүлэмжээс илрүүлсэн байна. Мексикийн эрх баригчид энэхүү ургамлыг генетикийн аргаар өөрчилж ургуулахад Колумбын нэг иргэн голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж, хэргийг мөрдөн шалгалтад шилжүүлсэн байна. Мексикийн засгийн газар сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, энэ төрлийн бүтээгдэхүүний тариалалт, хууль бус худалдаанд хяналт тавьж байгаа юм.

Хуваалцах