Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн эмч ажиллуулна

Бээжинд "Гэр бүлийн эмч" эрүүл мэндийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ үйлчилгээг хотын бүх сум, дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага харьяа дүүргийн иргэдийн бодит тоонд тулгуурлан баг бүрдүүлэн ажиллуулах аж. Үйлчилгээний нэг баг нь ерөнхий эмч, сувилагч, өвчнөөс урьдчилан сэр

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн эмч ажиллуулна
Гэр бүлийн эмч ажиллуулна. Зураг: МҮОНРТ

Бээжинд "Гэр бүлийн эмч" эрүүл мэндийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ үйлчилгээг хотын бүх сум, дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага харьяа дүүргийн иргэдийн бодит тоонд тулгуурлан баг бүрдүүлэн ажиллуулах аж. Үйлчилгээний нэг баг нь ерөнхий эмч, сувилагч, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажилтан гэсэн гурван хүнтэй байх бөгөөд 600 өрхийн эрүүл мэндийг хариуцан ажиллана. Ингэж ажиллахдаа өрх бүртэй сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, тухайн өрхийн гишүүнд цогц эмчилгээ үйлчилгээ хийлгэж дуусах хүртэлх бүх үйл явцыг хянах юм. Харин гэрээг нэг жилээр байгуулна.

2013 онд хийсэн судалгаагаар Бээжингийн сум, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нэг эмч өдөрт дунджаар 17 өвчтөнд үйлчилж байжээ.

Түлхүүр үг:эмч
Хуваалцах