Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сэтгүүлчид чуулна
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан. Уралдааны шилдгүүдийг маргааш “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр тодруулж, шагналыг гардуулах юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн яамны мэргэлжилтэн Д.Саруул “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай ”, ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал” , Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа “Гэр бүлийн өмгөөллийн эрх зүйн орчин, өмгөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Цаашлаад жил бүрийн мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг маргааш 09:00-12:00 цагийн хооронд Төр захиргааны XI байрны дугуй танхимд болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбогдох утас: 70127055


















