Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна

Хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн маргаан, түүнээс үүдэлтэй асуудлаар хоригдож байна. Жилд гардаг нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд гарч байна. Үүнээс болж хорих ангид ял эдлэх эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгааг албаныхан хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна. Зураг: МҮОНРТ

Хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн маргаан, түүнээс үүдэлтэй асуудлаар хоригдож байна. Жилд гардаг нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд гарч байна. Үүнээс болж хорих ангид ял эдлэх эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгааг албаныхан хэллээ.

Иймээс гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг өргөн хүрээнд харах цаг нэгэнт болсон. Энэ асуудалд иж бүрэн зохицуулалт, хяналт, хариуцлага хэрэгтэй байна гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргал ярилаа.

Энэ онд гэхэд гурван мянга гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Улмаар сүүлийн хоёр жилийн дотор 70 гаруй эмэгтэй нас барсан гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байна.

Түлхүүр үг:Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна
Хуваалцах