Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулна
Тэд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутгийн хөгжилд түлхүү анхаарч, малчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх талаар ярилцжээ.
Мэдээллийн алба

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишратай уулзсан байна.
Тэд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутгийн хөгжилд түлхүү анхаарч, малчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх талаар ярилцжээ.
Цаашид гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймаг, дүүрэгт ажиллуулна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


















