Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гэрээсээ гараад алга болсон 15 настай охиныг олж ар гэрт нь хүргэж өгчээ

Цагдаагийн байгууллагаас алга болсон гэх охиныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрээсээ гараад алга болсон 15 настай охиныг олж ар гэрт нь хүргэж өгчээ
Гэрээсээ гараад алга болсон 15 настай охиныг олж ар гэрт нь хүргэж өгчээ. Зураг: МҮОНРТ

“Энэ сарын 18-нд Сонгинохайрхан дүүрэг дэх гэрээсээ гарсан 15 настай охин алга болчихлоо” гэх дуудлага энэ сарын 19-нд 00:06 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа зохион байгуулсан байна. Цагдаагийн байгууллагаас алга болсон гэх охиныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах