Гэргийдээ бичсэн шүлгээ нэгтгэн ном хэвлүүлжээ
Яруу найрагч Э.Цогтбат гэдэг залуу хайрын шүлгийн нэгэн өвөрмөц нэртэй түүвэр хэвлүүлжээ. Тэрбээр номоо эхнэрийнхээ нэрээр “Болор-Эрдэнэ” хэмээн нэрлэсэн аж.
Мэдээллийн алба

Яруу найрагч Э.Цогтбат гэдэг залуу хайрын шүлгийн нэгэн өвөрмөц нэртэй түүвэр хэвлүүлжээ. Тэрбээр номоо эхнэрийнхээ нэрээр “Болор-Эрдэнэ” хэмээн нэрлэсэн аж.
Эл номонд яруу найрагчийн “Гэргий минь болооч”, “Би үргэлж чиний талд”, “Эхнэртэй минь сээтгэнэх гэсэн залууст”, “Тайтгаруулах шүлэг”, “Би эхнэртэй хүн”, “Хайр байж”, “Хонгор минь одоо л чи намайг үнс”, “Би хойд насандаа эмэгтэй хүн болж төрнө”, “Тэр минь цасанд дуртай”, “Чиний эзгүйд”, “Өвөрт чинь унтаагүй шөнө”, “Санаж байна”, “Очих газаргүй”, “Чи миний Засгийн газар” зэрэг дан гэргийдээ зориулж бичсэн шүлэг багтжээ.
“Болор-Эрдэнэ” ном “Интер ном” номын дэлгүүрт зарагдаж байгаа бөгөөд зохиогч эл номынхаа талаар “Нөхрүүдээс эхнэрүүддээ хэлэх чин сэтгэлийн үг нэг билээ. Тэр бүх үгс энэ номонд багтсан” гэв.


















