Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Германчууд каяак завины 1000 м-ийн төрөлд аваргаллаа

"Рио-2016" зуны олимпийн наадмын каяак завины 1000 м-ийн уралдааны эрэгтэйчүүдийн хосолсон төрөлд Германы тамирчин Макс Рендшмитд, Маркус Гросс нар 3:10.781 гэсэн амжилт үзүүлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германчууд каяак завины 1000 м-ийн төрөлд аваргаллаа
Германчууд каяак завины 1000 м-ийн төрөлд аваргаллаа. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" зуны олимпийн наадмын каяак завины 1000 м-ийн уралдааны эрэгтэйчүүдийн хосолсон төрөлд Германы тамирчин Макс Рендшмитд, Маркус Гросс нар 3:10.781 гэсэн амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэд болов.

Энэ төрөлд мөнгөн медалийг Сербийн Марко Томичевич, Миленко Зорик нар, хүрэл медалийг Австралийн Кен Валлац, Лачлан Таме нар тус тус хүртлээ.

Дашрамд дурдахад, энэ төрлөөр Италийн тамирчид 1996 онд шинэчлэн тогтоосон 3:09:190 гэсэн үзүүлэлтээрээ олимпийн дээд амжилтыг эзэмшдэг байна.

Хуваалцах