Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы компаниуд цөмийн хог хаягдал устгахад 24.6 тэрбум америк доллар зарцуулна

Германы парламентын доод танхим улсынх нь том компаниуд цөмийн хог хаягдлыг устгахад 24.6 тэрбум америк доллар төлөх тухай тогтоолын төслийг баталжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы компаниуд цөмийн хог хаягдал устгахад 24.6 тэрбум америк доллар зарцуулна
Германы компаниуд цөмийн хог хаягдал устгахад 24.6 тэрбум америк доллар зарцуулна. Зураг: МҮОНРТ

Германы парламентын доод танхим улсынх нь том компаниуд цөмийн хог хаягдлыг устгахад 24.6 тэрбум америк доллар төлөх тухай тогтоолын төслийг баталжээ. Германы Засгийн газар 2022 он гэхэд цөмийн эрчим хүчний станцуудаа шат дараатайгаар ашиглалтаас гаргахаар төлөвлөж байгаа юм.

Японы "Фукушима дайчи" атомын станцад байгалийн гамшгийн улмаас доголдол гарсны дараа Германы эрх баригчид энэ шийдвэрийг гаргасан. Германы парламентын өчигдөр баталсан хуулийн төслөөр Засгийн газар болон цөмийн эрчим хүчний дөрвөн компани цөмийн цахилгаан станцуудаас цацраг идэвхт хог хаягдлыг зайлуулахад гаргах тус бүрийн зардлыг тооцоолж гаргажээ.

Энэ хуулиар Германы Засгийн газар цөмийн хог хаягдлыг түр хадгалах агуулах болон бүр мөсөн устгах газрыг нь хариуцахаар болсон байна. Мөн цөмийн эрчим хүчний станц эзэмшигч компаниуд нь Засгийн газрынхаа байгуулсан санд 24.6 тэрбум америк долларыг төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Гэхдээ энэ хуулийн төслийг цаашид хэрэгжих эсэхийг өнөөдөр Германы парламентын дээд танхим санал хурааж, шийдэх юм байна.

Хуваалцах