Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Германы шигшээ баг хэсгээ тэргүүлсээр байна

"В" хэсгийн тэргүүлэгчдийн нэг ХБНГУ-ын шигшээ баг энэ өдөр Европ тивийн шилдэг багуун нэг Италийн шигшээ багтай хэсгийн 4 дэх тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы шигшээ баг хэсгээ тэргүүлсээр байна
Германы шигшээ баг хэсгээ тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

40 дэх удаагийн Европын аваргын тэмцээний "В" хэсгийн 6 багийн хооронд болсон 3 тоглолтын тойм мэдээллийг одоо та бүхэндээ хүргэе. Энэ хэсгийн тэргүүлэгчдийн нэг ХБНГУ-ын шигшээ баг энэ өдөр Европ тивийн шилдэг багуун нэг Италийн шигшээ багтай хэсгийн 4 дэх тоглолтоо хийлээ. Германы багийн шилдэг холбон тоглогч Деннис Шрёдер энэ өдөр 17 оноогоор багаа тэргүүлсэн бол Италийн багаас Марко Беллинели 12 оноо авчээ. Багууд энэ өдөр хамгаалалт зонхилсон тун нягт тоглолтыг үзүүлж, улмаар 66:51-ын харьцаатай Германы шигшээ баг өрсөлдөгчөө хожиж, хэсгийн 3 дахь ялалтаа авлаа. Тэмцээнийг зохино байгуулагч орнуудын нэг Германы шигшээ одоогоор "В" хэсгийг тэргүүлж байгаа бол Италийн шигшээ баг энэ хэсгийн 4-р байрт бичигдэж байна.

Хуваалцах