Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гладиаторууд цагаан хоолтон байжээ

Вена хотын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Бернийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран эртний Ромын гладиаторууд цагаан хоолтон байсан эсэхийг судалжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гладиаторууд цагаан хоолтон байжээ
Гладиаторууд цагаан хоолтон байжээ. Зураг: МҮОНРТ

Вена хотын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Бернийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран эртний Ромын гладиаторууд цагаан хоолтон байсан эсэхийг судалжээ.

Мэсчин боолууд цагаан хоол идэж дасгал сургуулилтын дараа хүч тамираа нөхөхийн тулд үнсээр хийсэн ундаа уудаг байсан байна. 1993 онд хийсэн малтлагаар олдсон мэсчин боолуудын араг ясыг судалсны үүднээс дээрх дүгнэлтэд хүрчээ.

Эдгээр олдвор нь МЭӨ II-III зууны үед Ромд буюу одоогийн Туркийн Эфэс хот орчимд амьдардаг 20-68 насны эрчүүдийн цогцос байжээ. Тэдгээрийн ихэнх нь бэртэл гэмтлийн шархтай байсан аж. Ясанд хийсэн шинжилгээгээр мэсчин боолууд энгийн иргэдийнхээс ялгаагүй үр тариа хэрэглэж байжээ.

Хуваалцах